АЛБА ХААГЧИД НАМРЫН МОД ТАРИАЛАЛТ ХИЙЛЭЭ

0-Гарчиг.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид 2022 онд Сүхбаатар дүүргийн Ар гүнтэд 440 ширхэг улиас модыг тарьсан.

2023 оны хаврын тариалалтыг 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн Ар гүнт, Налайх дүүрэгт нийт 480 ширхэг улиас, хайлаасны мод болон үрсэлгээг тарьж суулгасан бол энэ удаа намрын тариалалтыг /2023.10.23/ нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах  Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж, 111 ширхэг улиас модыг тарьж суулгалаа.

scroll to top