АЛБА ХААГЧИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

IMG_0136.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын дэмжлэгээр алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд гэр нь галд өртсөн Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Техникийн албаны хөдөлгүүр, их бие ашиглалтын техникч, дэслэгч М.Бямбасүрэнд өнөөдөр /2023.10.24/ өргөө цагаан гэр олгосныг Ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж хүлээлгэн өглөө.

Дэслэгч М.Бямбасүрэн нь Онцгой байдлын байгууллагад хоёр дахь жилдээ ажиллаж байгаа эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг залуу боловсон хүчин юм.

Залуу алба хаагчаа дэмжиж, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангасан Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

scroll to top