Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Бие бялдар, ёс зүй сэтгэлзүйн бэлтгэлжилтийн гуравдугаар шатны үзлэгт Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын анги, нэгжүүд хамрагдаж байна.
Үзлэгийг өнөөдөр /2023.10.18/ Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн байрлалд явуулан Дотоодын цэргийн 05-р анги, Хилийн цэргийн 0164-р анги, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиуд хамрагдан бие бүрэлдэхүүний жагсаалын жигдрэлт, сэтгэл зүй, ёс зүйн байдал, цэргийн дүрмийн мэдлэгээ шалгууллаа.








