Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох 3 дугаар шатны үзлэг Хужирбулан дахь Зэвсэгт хүчний 311-р ангийн хээрийн сургалтын төвд явагдлаа.
Тус үзлэгт Дотоодын цэргийн 05-р анги, Зэвсэгт хүчний 150-р анги, Хилийн цэргийн 0164-р анги, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиуд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдлаа.




