АЛБА ХААГЧДАД ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХИЧЭЭЛИЙГ ТОГТМОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

1-5.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-lll”, Монгол хэлний тухай хуульд: “2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасантай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн 2023 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу алба хаагчдад үндэсний монгол бичгийн сургалтыг зохион байгуулж байна.

Алба хаагчдын монгол хэл бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, албан хэргийг крилл болон монгол бичгээр хөтлөн явуулах чадварыг нэмэгдүүлэхээр “Дээд соёл бичиг эрдэм” сургалтын төвийн багш Ш.Амаржаргалтай хамтран долоо хоногт хоёр удаа хичээллүүлж байна.

ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ МАРТАЖ БОЛШГҮЙ СОЁЛ

scroll to top