“ӨСВӨРИЙН АВРАГЧ” НАР АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ 111 ДҮГЭЭР АНГИТАЙ ТАНИЛЦЛАА

1-6.jpg

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор зохион байгуулагддаг “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга шалгаруулах уралдаан энэ жил хоёрдахь удаагаа зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд оролцож байгаа бүс, бүсээс шалгарсан зургаан багийн 50 орчим өсвөрийн аврагч хүүхдүүд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид ирж, ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

scroll to top