Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн 2023 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу алба хаагчдад англи хэлний сургалтыг зохион байгуулж эхлээд байна.
Тус хичээлийг Онцгой байдлын сургуульд зочин багшаар уригдан ажиллаж байгаа АНУ-ын иргэн, доктор, профессор Yoon Sung Hee-тэй хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, бие бүрэлдэхүүнд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэлний түвшингээр ангилж, долоо хоногт 2 удаа, 6 цагийн хичээлийг орж байна.


