Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж байгаатай холбоотойгоор Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу алба хаагчдад улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “GCFLU” дөрвөн цэнт вакцины дархлаажуулалтыг хийлээ.
Дархлаажуулалтыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж алба, салбарын алба хаагчид идэвхитэй хамрагдлаа.
