ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАРААС “АЛБА ХААГЧ БҮР АВРАГЧ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0-гарчиг.jpg

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг ангийн бие бүрэлдэхүүнд танилцуулах алба, салбарын хамтын ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 08-10-ны өдрүүдэд “Алба хаагч бүр аврагч” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Гар бөмбөгийн тэмцээнд Ангийн штабын бүрэлдэхүүн, нисэх алба, техникийн алба, эрэн хайх, аврах салбарууд оролцож Техникийн алба 1-р байрт, Эрэн хайх, аврах салбар 2-р байрт, Штабын баг тамирчид 3-р байрт, “Шилдэг довтлогч”-оор ахлах дэслэгч Т.Шагдарсүрэн, “Шилдэг холбогч”-оор ахлах дэслэгч Б.Ганболд нар  тус тус шалгарч, медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Алба хаагчдын ажиллагааны үеийн сэтгэл зүйг бэлтгэх сургалтын хүрээнд Шүүх шинжилгээний эмнэлгийн буцалтгүй нэрвэгдэгч дээр явуулах задлан шилжилгээний явцтай танилцаж, сэтгэл заслын сургалтуудыг алба хаагчдад зохион байгууллаа.

Бусдадаа үлгэрлэн багийн ажиллагааг сайн хэрэгжүүлж, өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан “Эрэн хайх, аврах салбар”-ын бүрэлдэхүүндээ ажлын өндөр амжилтыг талархлын хамт дэвшүүлье. 

scroll to top