Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи  18-нд Алтайн салбар уулсаар, 19, 20-нд говь, талын нутгаар,  21-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 15:22 цагт хүлээн авч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 15:32 цагт очиж, иргэн П-гийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ тус сумын харьяат малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас “Леганза” загварын суудлын автомашинтай “Шал чулуут” гэдэг газар байдаг гэрлүүгээ явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.16 ны өдрийн 02:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 14 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайгаар мөн өдрийн 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02:35 цагт унаж явсан автомашиныг нь “Өвөр шанд” гэдэг газар шатсан байдалтай олсон. Мөн өдрийн 11:40 цагт түүний хүргэн Г тус аймгийн Онцгой байдлын газартай утсаар холбогдож, малчин Б-г “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч гэдэг айлд эсэн мэнд очсон байна гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 69 дүгээр байрны урд талд дулааны шугам сүлжээний худаг дотор хутгалуулсан байдалтай, ухаангүй хүн байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 01.16-ны өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 20:52 цагт очиж, оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /34 настай, эрэгтэй/ толгойн хэсгээсээ цус алдсан байдалтай байсныг гаргаж, Түргэн тусламжийн төвийн эмчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top